"Монгол-Европын XIII зууны түүхэн учрал" сэдэвт хурал болно
Монгол Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болно. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, ХБНГУ-ын Бонны Их сургууль, Валштатын ахан дүүсийн холбоо хамтран зохион байгуулж буй аж. "Монгол-Европын XIII зууны түүхэн учрал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Герман, Орос, Киргиз, Казахстан зэрэг олон улсын эрдэмтэд оролцож, хоёр орны харилцааны талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм байна. Хурал Шинжлэх ухааны Академийн хурлын танхимд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ