Хогны уутыг өчигдрөөс тараах захирамжтай
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Хог хаягдлын зориулалтын уут тараах ажлыг зохион байгуулах тухай А/648 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу энэ сарын нэгнээс эхлэн хогны ногоон уутыг тараах ёстой. Ингэхдээ хороо, Сууц өмчлөгчдийн холбоо, худалдаа үйлчилгээний газар, хог тээвэрлэгч байгууллагуудаар дамжуулан хогны уутыг тараахаар болсон. Харин гэр хороололд ус түгээх байруудаар дамжуулан хогны уутыг иргэдэд хүргэх юм. Сард нэг өрхөд 1425 төгрөгийн өртөг бүхий 15 ширхэг уутыг олгох юм.
өө
Үүнээс гадна байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хог хаягдлын зориулалтын уутны хэрэглээг нэвтрүүлж хэвшүүлэх үүргийг холбогдох хүмүүст өгсөн. Мөн зориулалтын хогны уут хэрэглээгүй, ил задгай хог хаягдлаа хаясан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ