“Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөр эхэллээ

img

“School police” төсөл, журмын хэрэгжилтийг хангах, хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотой эргүүлийн үйл ажиллагааг эхлүүлэх, идвэхижүүлэх, олон нийтэд мэдээлэл хүргэх ажлыг Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Монголын сурагчдын холбоо, “Тэнгэр даатгал” ХХК-тай хамтран зохион байгуулжээ. Гэмт хэрэг, зөрчилгүй, эрсдэлгүй ерөнхий боловсролын загвар сургуулиудыг бий болгох, эрсдэлийн дүн шинжилгээ хийж, сурагчдад ээлтэй орчинг бүрдүүлэх, сургуулийн гадна орчинд аюулгүйн бүсийг бий болгох зорилготой “Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг 2014-2015 онд “School police” эргүүлийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэх юм байна.

ө

Хууль зүйн яам, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр “School police” эргүүлийг гар чийдэн, шүгэл, гарын авлага гэх мэт шаардлагатай хэрэгцээний зүйлээр хангахаас гадна тэднийг идвэхижүүлэх, урамшуулах чиглэлээр  “Дэвжээ” тэмцээнийг зохион явуулах, сургалт мэдээлэл хийх зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

ё

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ