Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт холбогдох хэргийг шалгах ажиллагаатай холбогдуулан түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорын газраас Үндэсн хуулийн цэцэд өчигдөр хүргүүлсэн байна.
а
Энэ оны өнгөрөгч гуравдугаар сард мөн “Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, МИАТ-ийн хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай” гэдэг саналыг Улсын мөрдөн байцаах газраас гаргасныг прокурор дэмжиж, улмаар уг асуудлыг Цэцэд хүргүүлсэн. Гэвч уг асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан шийдвэр гаргаж байсан билээ.
а
Мөн Авлигатай тэмцэх газраас Төрийн өмчийн хорооны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага тооцуулах хүсэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлж байсан аж. Уг хүсэлтийг хэлэлцээд ЗГХЭГ-аас “Д.Сугарт цалингийн хувиар нь торгуулах шийтгэл оногдуулсан” гэх хариу ирүүлсэн гэх мэдээллийг АТГ-ын Хяналт дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очир хүргэж байсан юм.
а
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг “Дайны эрсдлийн даатгал” нэрээр их хэмжээний мөнгө завшсан гэх МИАТ-ын хуучин удирдлагуудын хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байсан ч, түүний Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхтэй холбоотойгоор өнгөрөгч онд хэргийг тусгаарлаад байжээ. Харин УМБГ-аас энэ оны хоёрдугаар сараас хэргийг сэргээн шалгаж эхэлсэн.
а
Түүнчлэн АТГ-аас хийсэн мөрдөн шалгалтын явцад Д.Сугар нь гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө, оффшор данс, ихээхэн хэмжээний зээл, хөрөнгө зэргээ мэдүүлээгүй нь тогтоогдсон гэж тус газраас мэдээлж байсан билээ.
а
Б.Буд
Уншиж байна |