Ажиа гэгээнд хүндэтгэл үзүүллээ

img

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Ажиа гэгээнд хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барьж эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ. Тус эмнэлэг нь манай улсын анхны цусны эмгэг, хавдрын өвчтэй хүүхдэд зориулсан төрөлжсөн эмнэлэг болж байгаа юм.  Уулзалтын үеэр дэд сайд “Таны энэ үйлсийг хараад би их урам авсан. Монгол улсын эдийн засаг, төсөв санхүү хямралтай байгаа энэ үед өөрийн санаачлагаар хандив цуглуулан Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд буян хийсэн ариун үйлсийг хүндэтгэн талархал дахин дахин илэрхийлмээр байна. Энэхүү хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг нь манай эрүүл мэндийн салбар төдийгүй Монгол улсын маань ирээдүйд маш том туслалцаа дэмжлэгэ болж байгааг онцоллоо. Тэрбээр мөн манай улсад хүүхдийн шүдний цооролт их байдаг. Тиймээс улсын төсвөөс хамааралгүйгээр хүүхдийн шүдний цооролтой тэмцэх төслийг хэрэгжүүлнэ. Төсвөөс өөр эх үүсвэрээр хийх ямар боломж байна гэдгийг судална гэдгээ хэлсэн юм.

а

Хүүхдийн цусны эмгэг хавдрын эмнэлэг нь подволтойгоо долоон давхар. барилгын нийт өртөгийг анх 4.1 тэрбум төгрөг гэж тооцоолж байсан ч зах зээлийн үнэ ханшаас шалтгаалж 6 тэрбум гаруй төгрөгөөр босжээ. Хамгийн сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглосон тус эмнэлэг нь 4600 м квадрат талбайтай, нийт 75 ортой. дотроо хавдрын, хүүхдийн эрчимт эмчилгээний, хагалгааны гэсэн гурван үндсэн тасагтай юм. Мөн Ажиа гэгээнтэн энэ эмнэлэг бол олон түмний буянаар боссон эмнэлэг, Монголчууд нэг нэгнээ хүлээлгүй хийх хэрэгтэй хэмээж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

auggdoug:
ene deer baigaa ergyy irgen dandaa neg munhag zyil bodoj baih yum , ajia gegeen hervee mongo hiiye gej bodson bol zygeer yeronhii emneleg bariad l bolooshd , ene emneleg ajaa gegeentenii neren deer yldehgyi ulsad hyleelgej ogno gesen shyy dee , tiim ch uchiraas harid suugaa olon mongolchuud mash idehvitei handiv orgoson yum
2014-09-02
иргэн:
энэ ажиа гэгээн гэж хандиваар эмнэлэг бариад л тэгээд өчнөөн хүнээс хандив авчаад төлбөртэй л үзэх байлгүй дээ ашиг нь энэ хүнд очино биз дээ эмнэлэгийн бизнес одоо үед хамгийн ашигтай энэ ёстой сэргэлэн гар байна даа
2014-09-02
ub irgen:
ajia gegeenten arai l iluu xundetgel xuleex estoi xyn yum san daa...
2014-09-02