
Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 3.5 сая ам.долларыг 1802.39 төгрөгийн дундаж ханшаар худалдаж авах, 40 сая юанийг 293.12 төгрөгийн дундаж ханшаар худалдан авах санал ирүүлсэн байна. Харин Монголбанк гадаад валютын захад эрэлт, нийлүүлэлт тогтвортой байна гэж үзэн, арилжаанд оролцоогүй байна. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 41 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ