Богд уулын арын замаар...
Сая хүн амтай нийслэл хотод авто замын түгжрэл гэдэг хүн бүрийн толгойны өвчин болдог билээ. Тэгвэл авто замын түгжрэлийг багасгахад нөлөөлж чадахуйц нэгэн шинэ зам ирэх баасан гаригт албан ёсоор нээлтээ хийнэ. Хөндлөн чиглэлд байрладаг Улаанбаатар хотод баруун зүүн чиглэлд шууд явахдаа жолооч нар төв зам болон бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцдог.
.
Тэгвэл “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгээд дуусчээ.
_
Замын ажил 2012 оны зургадугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөрбетон хоолойн ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа юм.
.
Замын зорчих хэсгийн өргөн нь долоон метр, явган хүний замын ажил давхар хийгдсэн бөгөөд өнгөрсөн пүрэв гарагт хучилтын ажил бүрэн дуусч, хөдөлгөөнийг нээсэн тул жолооч нар уг замын хөдөлгөөнд оролцох боломжтой болжээ.
.
Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын араар шууд давхиад Баянзүрхийн товчоо-Яармагийн гүүр хүртэлх 17.1 км замын ажил энэ сарын 5-ны өдөр хүлээлгэн өгөх юм байна.
.
П.Наран
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ