Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

img

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин маргааш манай улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийнэ.  Энэ үеэр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Төрийн ордон, Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх аж. Хамгаалалт хийгдэх нутаг дэвсгэр, цагуудын талаарх мэдээллийг тухайн үед нь Цагдаагийн ерөнхий газрын алба ёсны цахим сайт болох www.police.gov.mn, цахим хуудас www.facebook.com/policemng хаягууд болон бусад мэдээллийн сайтуудаар түгээхээр болжээ.

б

Тиймээс иргэд та бүхнийг цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас хүсчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үнэн:
төрийн айлчлал биш шүүдээ юмыг дуулианаар дандаа хэт хөөрөгддөг өвчнөөсөө салж ул суурьтай бодитой үнэнийг нийгэмд түгээж байгаа ч
2014-09-03