Нэг килограмм самар түүх эрх 500 төгрөг

img

Хуш модны самрыг түүх албан ёсны зөвшөөрлийг аравдугаар сарын 15-наас олгодог. Гэвч самар түүлт аль хэдийнэ эхэлж, нийслэлд борлуулагдаж буй. Харин зөвшөөрөлгүй самар түүж, борлуулах үедээ архидан согтуурч, гэмтэж бэртсэн үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт насанд хүрээгүй хүүхэд залуус өртөх нь их байгаа учраас эцэг эхчүүд анхаарал сонор сэрэмжтэй бай,  хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ө

Дашрамд дуулгахад самар түүх зөвшөөрлийг орон нутгийн ойн ангиар дамжуулан олгох аж. Нэг иргэнд 25 кг самар түүх зөвшөөрөл өгөх бөгөөд 1 кг самар түүх эрхийг 500 төгрөгөөр олгоно. Зөвшөөрөл нь 10 хоногийн хугацаанд хүчинтэй аж.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гуйлгачин засаг:
монгол төр гуйлгачиллаа гуйлгачиллаа гэхэд арай ядан хоолоо олж идэж байгаа самар мэтийн зүйл зардаг иргэдээ шулдаггүй байлаа. энэ засаг бол ичихээ байсан новшын жинхэнэ увайгүй новшын засаг болж байна. арай ч дээ. ичиж үхмээр хүүрнүүд вэ.
2014-09-03
самархан:
энэ дээрэмчин засаг дээрэмдэж болох бүхий л юманд хошуугаа шургуулж байна даа.ингэтлээ цагаандаа гарах гэж.хошного улайчихлаа.
2014-09-02
bayar:
ard tumnii heden togrog iluu haragdaad bnaa daa ene ardchilsan namiinhand. bond bosgoj mongo tonshino, tosoviin mongo tonshino, hogiin uut hucheer taraaj mongo tonshino, odoo bur davraad samarnaas mongo, ... arai dendej baigaa yum bish uu.muusain shunaliin tulam bolson luivarchidaa. noomoi huniig darlahad amar gedeg shig mongolian ard tumen denduu noomoi baigaa yum bish uu.
2014-09-02
дашкаа:
гадаадынханд газар доорхи эрдэнэсээ унэгуй огдог байж, ууланд ургасан самарын унийг энэ засаг тогтоодог болоо юу
2014-09-02