Ургац хураалтын ажилд 1420 цэрэг, 220 оюутан шаардлагатай

img

ҮХААЯ-ныхны урьдчилсан балансаар буудай тариалсан нийт талбайн 70 хувь нь аарцан болцын үедээ,  20 хувь нь эхэн үедээ,  10 орчим хувь нь сүүн болцын төгсгөлдөө байгаа аж. Ургац хураалтад 1100 комбайн, 624 жатка, 220 үтрэм, 120 гаруй төмс хураах комбайн ажиллана. Техникийн бэлэн байдал 90 гаруй хувьтай байна. Өнөөгийн байдлаар Дархан–Уул аймгийн Хонгор суманд шууд хураалт, Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Орхон суманд ангилан хадалт эхэлжээ. Ургац хураалтын ажил өнөөдрөөс жигдэрч буй аж. Сэлэнгэ, Төв аймгаас ургац хураалтын үед 1420 цэргийн албан хаагч, 220 оюутныг ажиллуулах хүсэлтэйгээ салбарын яаманд уламжилжээ.
б
Энэ жилийн ургацад нийтдээ 450 мянган тоннын багтаамжтай 21 элеватор, 90 гаруй агуулахад буудай хүлээн авахаар бэлтгэл хангажээ. Үүнээс ТЭДС-д 146 мянган тн, гурилын үйлдвэрүүдэд 212 мянган тн, спиртийн үйлдвэрүүдэд 7000тн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүдэд 85 мянган тн багтаамжтай элеватор, агуулах ашиглаж байгаа аж. Төв суурин газруудад нийтдээ 182,2 мянган тоннын багтаамж бүхий 3600 гаруй зооринд төмс, хүнсний ногоо хүлээн авахаар бэлтгэлээ хангасан байна.
б
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ