Б.Баатархүү: Хурандаа нарыг ТЕГ-т шалгуулах хүсэлт гаргаагүй

img

Цагдаагийн Ерөнхий газрын шинэ дарга, даргын зөвлөлийн хурал хийж, зарим албан тушаалтныг халж, тодорхой албан тушаалтныг өөр албанд томилсон тухай мэдээлэл цацагдсан. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулав.

h

-ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар тодорхой албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөх, зарим газрын даргын албан тушаалыг өөрчлөх шийдвэр гаргажээ?

-Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцсэн. ЦЕГ-ын даргын 527 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орсон. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын бүрэлдэхүүнд байсан Эрүүгийн цагдаагийн газар болон Мөрдөн байцаах газрын даргын албан тушаалыг өөрчилсөн. Ингэснээр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын даргыг Гүйцэтгэх ажил хариуцсан дэд дарга, Мөрдөн байцаах газрынхыг Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт хариуцсан дэд дарга гэж зохион байгуулсан. Ер нь аймаг, нийслэл, дүүрэгт бүгд ингэж явж байгаа. Энэ зохион байгуулалтад нийцүүлсэн гэсэн үг.

Харин хариуцлага хүлээлгэсэн зарим албан тушаалтны хувьд, албан тушаалаа урвуулан ашиглаж, чиг үүргээсээ гадуур гүйцэтгэх ажлын арга хэмжээ авсан гэх асуудал нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн албан тушаалтнуудад албаны шалгалт хийж, дүнг нь даргын зөвлөлийн хурал дээр танилцуулж, хэлэлцээд шийдвэрийг гаргасан. Ингээд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар НЦГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд дарга Б.Амгаланбаатарыг томилж, Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт хариуцсан орлогч даргаар ЦЕГ-ын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн дарга Ц.Арвинбуудайг томилж, Гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд даргаар Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Эрэн сурвалжлах хэлтсийн дарга Д.Энхбаярыг томилсон байгаа. Эдгээр албан тушаалтнууд нь цагдаагийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай албан хаагчид. Зохион байгууллаттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, Эрүүгийн цагдаагийн газрын дарга болон Эрүүгийн цагдаагийн газрын хэлтсийн дарга нартай холбоотой асуудал дээр албаны шалгалт хийгдээд, албан шалгалтын дүнг ЦЕГ-ын зөвлөлийн хурлаар оруулуулж шийдвэрлэсэн.

g

-Ямар асуудал дээр албан шалгалт хийсэн нь нууцын зэрэглэлтэй юу?

-Хэвлэлээр олон нийтэд ил болсон Сарангэрэл гэгч иргэнтэй холбоотой асуудлаар. Ёс зүйн алдаа гаргасан болон албандаа хариуцлагагүй хандсан байдалд албан шалгалт хийгдэнэ. Энэ асуудалд ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсэх биш, албан шалгалт хийгдээд, дүнг хэлэлцсэн.

g

-Хариуцлага алдсан албан тушаалтнуудыг ТЕГ-т шалгуулахаар өгсөн гэсэн мэдээлэл байсан?

-Албан тушаалтнуудыг ЦЕГ-аас ТЕГ-т шалгуулахаар хүсэлт хүргүүлсэн юм байхгүй. Хүсэлт хүргүүлээгүй.

g

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хангай :
tsagdaagaas busad ni manai niigemd shinechlegdeed bna sh dee, ene nuhur yamar buurunhii hariu ugch bna aa
2014-09-02
болд:
цаадхыг чинь * болгоно гэдэг үг цагдаагаас гаралтай шүү. өөрсдийг нь төлөг болгох хэгэгтэй
2014-09-02
hen ch bish:
naad zah ni gehed l omsson huvtsaiig ni har l daa.huuchin shine huvtsasaa holij omsood.duremt huvtsas ymar togloom um uu
2014-09-02
hen ch bish:
temuujin said tsagdaagiin baiguullagiig yu ch bish bolgood haychihlaa
2014-09-02
эрдэнэ:
одоо харин цагдаад зөв удирдлагууд гарч ирлээ. цагдаагийн бие бүрэлдхүүний зовлон жаргалыг мэддэг удирдлага томилогдсонд баяр хүргэе!.
2014-09-02
ахлагч:
хоорхий доо, цагдаагийн хоорхий офицерууд одоо хурандаа цолноос жигшиж, дэд хурандаагаас шууд генерал руу зутгэх нь дээ
2014-09-02
хурандаа нар дэндэж байгаа:
цагдаагийн бие бүрэлдэхүүн үнэндээ хүнд байдалд байна. тэднийг хурандаа нар нь гаргуунд нь гаргаж хаясан гэхэд болно. сүүлийн жилүүдэд цагдаагийн хурандаа нарын авир ааш дарамт хэрээс хэтэрч бүлэг зохион байгуулалттай гэмт бүлэглэл шиг болсон. цагдаагийн хурандаа нар гэмгүй номхон иргэдийг маш ихээр хохироож байна. энэ хурандаа нарыг өнөөдөр сайн хашрааж өнгөрсөнд нь сануулга болгох хэрэгтэй. бүхэл бүтэн хууль зүйн сайдыг дарамталж эвгүй байдалд оруулж буй албан тушаалтнууд жирийн иргэдийг ямар байдалд оруулдаг нь ойлгомжтой шүү дээ.
2014-09-02
zabhral:
ichehgui bol tegeh blgui
2014-09-02
zochin:
halagdsan darga nariig sain shalgaj tsagdaag tseverlej avah heregtei
2014-09-02
иргэн:
цагдаагаас бишээ,хууль зүйн саад завхай,хууль зөрчигч тэмбүүжин тийм хүсэлт гаргасан гээд бичээд байна цаана чинь.
2014-09-02