Дархан-Уулд 189, Зүүнхараад 126 айлын орон сууц баригдаж байна
Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр"-ийн хүрээнд "Аймаг бүрт 1000 айл орон сууц хөтөлбөр"-ийн нээлт Дархан-Уул аймагт болжээ. Нээлтийн ёслолд ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга, тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, Дархан уул аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнх, "Бурхантын бүтээн байгуулалтын корпорацийн захирал Д.Төмөрбаатар нар оролцсон байна. Дархан-Уул аймагт эхний ээлжийн 189 айлын орон сууц баригдах бөгөөд барилга угсралтын ажлыг "Бурхантын бүтээн байгуулалтын корпораци" гүйцэтгэж байгаа аж.
б
Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймаг Зүүнхараа сумд эхний ээлжийн 126 айлын орон сууц баригдаж буй бөгөөд ажлыг "Гүүд Кэстл" ХХК гүйцэтгэж байна.
ё
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ