МУБИС-д 2000 оюутан тэтгэлэгээр суралцана
Монгол Улсын боловсролын их сургуульд багшийн мэргэжлээр 70, 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцахаар болсон 2000 оюутанд батламж гардуулах үйл ажиллагаа өнөөдөр тус сургуулийн хичээлийн А байранд боллоо. Уг үйл ажиллагаанд БШУ-ны сайд Л.Гантөмөр, МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал зэрэг холбогдох албаныхан оролцов.
g
Элсэлтийн шалгалтандаа өндөр оноо авсан, зөвхөн багшийн мэргэжлээр суралцах оюутнууд Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах боломжтой юм. Тодруулбал, оюутан элсэлтийн шалгалтандаа 650-750 хүртэлх оноо авсан бол 70 хувийн, 750-иас дээш оноо авсан бол 100 хувийн тэтгэлэгийг суралцах хугацаанд нь олгох юм.
h
Мөн элсэлтийн ерөнхий шалгалтандаа өндөр оноо авч МУБИС-ийн бүрэлдэхүүний таван сургуульд багшийн ангид орсон шинэ элсэгчдээс сонгон авч, англи хэлтэй багш бэлтгэх хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлж байгаа аж.
g
Түүнчлэн өндөр оноотой элсэгчдээс сонгон авч, магистр зэрэгтэй төгсгөх буюу 4+1 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон, тэтгэлэгтэй багшлах дадлага хийх 1000 оюутанд 500 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгаа зэрэг багшийн мэргэжлээр сурч буй, цаашид суралцах оюутнуудад илүү олон боломж нээлттэй байгааг онцолж байв.
g
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ