Таван зорилт тавьжээ

img

“Эрүүл хот, дүүрэг, сум, баг бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаанд боллоо. Хуралдаанд тус хөтөлбөрийн дарга, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очир, Монголын эрүүл хотуудын холбооны тэргүүн А.Бүзмаа болон холбогдох яамдын төлөөлөл оролцжээ. Эрүүл мэндийн сайд хурлыг нээж “Хотжилттой холбоотойгоор Монгол улсад ямар асуудал тулгамдаж байна, энэ асуудлыг шийдэхийн тулд юу хийх ёстой талаар санал солилцож, хөтөлбөр гаргахаар та бүхэнтэй уулзаж байна. Энэхүү хөтөлбөрийг өмнөх Засгийн газрын үед Ерөнхий сайд ахалдаг байсан бол Шинэчлэлийн Засгийн газрын үед Эрүүл мэндийн сайд хариуцах боллоо. Холбогдох яам, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн удирдах зөвлөлийг байгуулаад байна. 2014-2016 онд Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох чиглэлээр ямар ажил хийх, аль яам юу хариуцаж ажиллах талаар хэлэлцэж, хөтөлбөр батлахаар хуралдаж байна” хэмээн хэлжээ.

ө

Энэхүү хөтөлбөр нь 2011 онд батлагдсан бөгөөд иргэд, хамт олон, салбар хоорондын болон олон нийтийн хамтын ажиллагаа, идэвхтэй оролцоог дэмжиж, эрүүл аюулгүй амьдрах, сурч боловсрох, хүмүүжих, ажиллах орчинг бүрдүүлж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх замаар хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа аж. “Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн үйл ажиллагааны 2014-2016 оны төлөвлөгөөнд таван зорилтын хүрээнд олон ажил хийхээр тусгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ