В.Путиныг угтах ёслол 13.30 цагт болно

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин манай улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр ирнэ. Тэрбээр гурав дахь удаагаа Монгол Улсад албан айлчлал хийж буй юм. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд Оросын томоохон бизнесменүүд багтсан мэдээлэл байна.

н

В.Путины  ажлын айлчлалын хөтөлбөр

13.00 цагт  Тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт газардана.

13.30 цагт ОХУ-ын  ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтах ёслол болно.

13.43  цагт Төрийн тэргүүн нар дурсгалын зураг татуулна.

13.45 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар  ганцаарчилсан уулзалт хийнэ.

14.20 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар  албан ёсны хэлэлцээ хийнэ.

15.20 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

15.35 цагт Хоёр улсын Ерөнхийлөгчид хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ.

16.00 цагт Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулж ахмад дайчидтай зоог барина.

17.15 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Г.К Жуковын хөшөөнд цэцэг өргөнө.

18.00 цагт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Чингис” хаан олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн нислэгээр нутаг буцна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хамаатнаас дутахгүй монгол ах дүүсээ эвтэй бай:
хэдүүлээ зүгээр л харая тэгэх үү энд * *даа хүрээд яах вэ мэдэх нь мэдээд мэдэхгүй нь энэ жил дуустал ярих сэдэв тул хангалттай ойлголт авах байх 90 оноос хойш манай монголчууд бие биендээ их дээрэлхэж харьцдаг болж бид бие биенээ хүндлэхгүй бол хэн хүндлэх юм бэ нутаг дээрээ хүртэл гадныханд няхуулж байгаа биз дээ тийм болхоор эвтэй бай та нарыгаа хамаатнаас дутахгүй андууд гэж бодож байна шүү
2014-09-03
б,бямбадорж:
оху-н ерөнхийлөгч в,пүтин та монгол улсад тавтай морил. танд болон танай ард түмэнд хамгын сайн сайхныг хүсэн ерөөе. орос ах нарын ач буян их байсныг мартах аргагүй.
2014-09-03
zochin:
mundag udirdagch shuu.bayr hurgie . ajliin ailchlald amjilt husii
2014-09-03
онц сайн?!:
chi uuruu harin tarhia ugaalgatsan nuhur bna daa. delhiig suiruulne ch geh shig, chi baruunii site-uud orood uz ukraine-d u bolj bgaag baruuniihan yaj bichij bgaag unsh. neg taliin medeelel tsatsaj bna. new order ch geh shig. sain um unsh. chii uuruu zaa u un*d tungaa bolovsruul sudal tegeed naad elii commentee dahiad neg unsh
2014-09-03
onts sain?:
heleh ug oldohgu yum da iim tarhia ugaalgasan maluud bhd yaj ene uls hogjih ve dee.delhiig suiruuleh gj bga novsh shuudee.hitadtai niilj delhiig huvaah sanaatai.ene ertontsin hamag muu bolgonii ard orosuud bdg.
2014-09-03
онц сайн:
монгол улсад гэгээ оруулах хүндэттэй айлчлал болж байна. орос ах нар товариш найз компан гээд ирхээр ээ монголчуудад их зүйлийг бүтээдэг юм даа. ний нуугүй нөхөрлөж чаддаг улс шүү . дэлхийн шилдэг удирдагчдын нэг путин д баяр хүргэе
2014-09-03