2000 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад ажлын айлчлал өнөөдөр эхэлнэ.

а

Энэ үеэр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана. Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Төрийн ордон, Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ. Энэхүү зохицуулалтыг иргэд, олон нийтэд аль болох ачаалал, хүндрэл үүсгэхгүй байх талаас нь зохион байгуулалтын түвшинд ажиллах юм.

а

Иймээс иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас хүсэж байна. Мөн хамгаалалт хийгдэх нутаг дэвсгэр, цагуудын талаарх мэдээллийг тухайн үед нь мэдээлэх ба Цагдаагийн ерөнхий газрын алба ёсны цахим сайт болох www.police.gov.mn, цахим хуудасwww.facebook.com/policemng хаягуудаар хүлээн авч болох юм.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
халх голын ялалт бол өвөг дээдэс минь бидэнд үлдээсэн агуу өв.үүнийг бид алдаршуулж,үр хойчдоо түүчээлэн үлдээх хэрэгтэй.цуврал нэвтрүүлэг,дурсамж яриа олон олон гаргах хэрэгтэй
2014-09-03