
Хуульзүйн салбарынхан “Эрх чөлөөтэй Монгол хүн” 10 хоногийн аян зарлажээ. Аяны хүрээнд ШШГЕГ-ынхан Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн “Амьдрал бэлэглэе” цус хандивлах аянд нэгдэж, цусаа хандивлахаар болжээ. Энэ хүрээнд ШШГЕГ болон хорих 411, Цагдан хорих 461 дүгээр ангийн албан хаагчид энэ сарын 3-5-ны өдрүүдэд цусаа хандивлах юм байна.
Мөн цусны донорын тухай, түүний ач холбогдлыг олон нийтэд таниулах, нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, яаралтай үед хэрэглэх цус цуглуулах, нөөцийн санг бүрдүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад байгууллагын засаглал дахь нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, байгууллагын бүтээлч үйл ажиллагааг сурталчилан таниулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ