Өнөөдөр болох үйл явдлын тойм
Батлан хамгаалахын яаманд
09.00 цагт Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд А.В.Бахиныг хүлээн авч уулзана. Мөн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар ОХУ-ын зэвсэглэл техникийн холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийнэ. Холбоо барих 99299634
а
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт
09:00 цагт “Халх голын дайн ба төмөр зам” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.
х
МХЕГ-т
10:00 цагт Хилийн боомтууд дахь Мэргэжлийн хяналтынхантай хийх цахим хурал МХЕГ-ын хурлын зааланд болно. Сэтгүүлчдийг ирж сурвалжлахыг урьж байна. Утас 264786
х
Оросын соёл шинжлэх ухааны төвийн гадна талбайд
11.00 цагт Оросын дипломатич, дорнын соёл судлаач Иван Якович Кростовецийн хөшөөний нээлт болно.
х
БОНХЯ-ны Хаан танхимд
11:30 цагт “Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн аянд байр эзэлсэн хүмүүст шагнал гардуулна.
х
Пума империал зочид буудлын бага танхимд
13.00 цагт Каритас Чех байгууллагын хэрэгжүүлж буй "Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төсөл"-өөс Шведийн Байгаль орчин судлалын институттэй хамтран боловсруулсан "Ногоон барилгын практик" хичээлийн хөтөлбөрийг Монголын Барилгын Политехникийн Коллеж-д хүлээлгэн өгөх ёслол зохион байгуулагдана.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ