Хариу нэхээгүй тус аян үргэжилж байна

img

Монголын залуучуудын холбооноос 16 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Хариу нэхээгүй тус” аянаар амьдралын түвшин доогуур хүүхэд багачуудад тусладаг билээ. Тэд энэ удаад Сэлэнгэ аймгийн Сүх­баатар, Зүүнбүрэн сумын заагаар урсах Орхон, Сэ­лэнгэ голын бэлчрээр гол гаталж яваад осолдсон найман сартай хүүгээ тэвэрсэн Н.Саран­чимэг гэдэг эмэгтэйн өнчирч хоцорсон хүүхдүүдэд туслажээ.

ы

Бүсгүйн хоёр хүүхдүүдийг МЗХ-ны залуус эргэж очиж, бага ангиа төгсөх хүртэл нь 5 жилийн турш хичээлийн хэрэгслэлээр бүрэн хангахаар болсон бөгөөд есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн бүрэн хэрэгслийг нь гардуулж өгчээ.

ы

Энэхүү хичээлийн хэрэгслийг сайн санаат, сайхан сэтгэлд олон ах эгч нар нь хандивласан бөгөөд бид бүхний итгэлийг үнэлж онц сурч том болоод бусдад туслаж байгаарай гэсэн захиасын хамт дамжуулсан байна.

ы

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

d.tvmee :
сайхан ажил хийсэн байна.цаашдаа их олон хүнийг баярлуулаарай та нарт амжилт хүсье.
2014-09-03
э.насан:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-03