Хилийн цэргийн байр шатлаа
Хэнтий аймгийн Дадал сумын ойролцоох нутаг дэвсгэрт байрладаг Хилийн цэргийн 0287 дугаар отрядын Дадалын тавдугаар заставын 6х8 метрийн хэмжээтэй штабын байр өчигдөр шатжээ.
Гал гарсан даруй Дадал сумын Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, тус отрядын ажлын хэсэг хамтран ажиллаж галыг унтраажээ.
Гал түймрийн улмаас ноцтой хохирол гараагүй гэсэн урьдчилсан мэдээлэл байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ