“ТЭЦ 4”-ийн өргөтгөлийг ОХУ-ын Хөгжлийн банк санхүүжүүлнэ

img

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улс дахь албан айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Хөгжлийн банкны төлөөлөл багтаж буй. Тус банкны гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Сергей Лыков дагалдан яваа хүмүүсийн хамт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзаж, Монгол орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал хийгээд хамтран ажиллах төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл сонслоо.

ө

Уулзалтын дараагаар ОХУ-ын Хөгжлийн банк болоод Монгол Улсын Хөгжлийн банк хооронд “Үүргийн бичиг” байгуулжээ. Оросын талыг төлөөлж Сергей Лыков, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нарын баталгаажуулсан “Үүргийн бичиг”-ийн гол агуулга нь банкууд хоорондоо ахисан түвшинд хамтран ажиллах, хоёр орны худалдааны төслүүдийг санхүүжүүлэх, тодорхой бараа бүтээгдэхүүний чиглэлээр худалдаа явуулахдаа хоёр талын үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхийг анхны байдлаар тохиролцож буй аж.

ө

“Үүргийн бичиг”-т заасан өөр нэг хамтын ажиллагаа нь “ТЭЦ 4”-ийн өргөтгөлд зориулан 74 орчим сая ам.долларыг ОХУ-ын Хөгжлийн банкнаас зах зээлийн боломжийн хүүтэйгээр санхүүжүүлэхээр боллоо. Улсын төсвийн дэмжлэггүйгээр, Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжих “ТЭЦ 4”-ийн өргөтгөлийн төсөл нь нийт өртгөө өөрөө нөхөх  онцлогтой юм.

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
orosuudtai hamtiin ajilgaa erchimjij bgaa n saihan bna. manai mglchuud humuusiin umsuj zuusend n bish, harin hiij bga ajil, buteej bga uilsed n anharval deer yumaa,
2014-09-03
zochin:
us ni yu ve ter hachin huuhen nogoon tsamtstai ni gudamjind yavj bgaa yum shig segsiichiheed
2014-09-03
zochin:
yor ni torin alband bgaa gedgee meddeggui 2 teneg. yamr shahaasaar orson boldoo
2014-09-03
zichin:
ene 2 huuhen nooson tsamtsaa albanii huvtsas gej anduursan yum bolov uu. ichmeer yum
2014-09-03
zochin:
bayar hurgye. uvul ailtgui bolohoor bolj baina. erchim khuch bol strategiin, tusgaar togtnolyn asuudal mun
2014-09-03
zochin:
ingeed orosuudad baahan urtei bolloo.
2014-09-03
zass:
uurgiin bichig ni tsaaguuraa uriin bichig shuu gedgiig manaixan medej l baigaa baixdaa
2014-09-03
иргэн:
гоё мэдээ байна. оросууд өөр шүү..
2014-09-03