Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэт зочноо угтан авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын төрийн тэргүүн В.Путиныг төв талбайд угтан авлаа. Яг одоо хүндэт харуулууд тэдэнд хүндэтгэл үзүүлж, хоёр улсын төрийн дуулал эгшиглэж байна.
а
ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Трутнев, Эрчим хүчний сайд Александр Новбак, Алс дорнодын хөгжлийн сайд Александр Галушка, төрийн өмчийн РЖД буюу “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин болон бизнесийн салбарыг төлөөлж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн “Русал” компанийн тэргүүн Олег Дерипаска нарын хүмүүс багтжээ.
ө
В.Бат
Гэрэл зургийг П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ