Чингисийн талбай орчмын замын хөдөлгөөнийг хаалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлан ирж, 14.30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа. Айлчлалтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Төрийн ордон, Чингисийн талбай орчимд явган зорчигчид болон авто замын хөдөлгөөнийг хэсэгчилэн түр хугацаагаар хаахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
h
Энэхүү зохицуулалтыг иргэд, олон нийтэд аль болох ачаалал, хүндрэл үүсгэхгүй байх талаас нь зохион байгуулалтын түвшинд ажиллаж байгаа билээ. Иймээс иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг хүсч байна.
h
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ