Хурандааг үдэж, бригадын генералыг угтан авлаа

img

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яамны Монгол Улсыг хавсран суугаа Батлан хамгаалахын атташе хурандаа Карло Шнель эх орондоо бүр мөсөн буцаж, бригадын генерал Хельмут Шоепе шинээр томилогдож байгаатай холбогдуулан тэднийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, цаашдын төлвийн талаар харилцан санал бодлоо солилцлоо.
ө

Албан үүрэгт ажлаа дуусгаад, нутаг буцаж байгаа хурандаа Карло Шнелийн Монгол Улс, ХБНГУ-ын Батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” дурсгалын хүндэт тэмдгээр шагнасныг Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар гардуулан өгсөн байна.

а

Мөн өдөр ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Батлан хамгаалах их сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц нар бригадын генерал Х.Шоепе, хурандаа К.Шнель нарыг хүлээн авч уулзаж, Монгол-Германы цэргийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ