ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайдыг хүлээн авч уулзлаа

а
Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг сайжруулах, цэргийн боловсон хүчин бэлтгэхэд ОХУ сэтгэл харамгүй тусламж үзүүлж манай хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаа талаар талархаж байгаагаа илэрхийлжээ. Мөн Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд шинэ арга хэлбэрээр хамтран ажиллах, Зэвсэгт хүчний зэвсэглэл техникийг сэргээн сайжруулж шинэчлэхэд ноён дэд сайдын зүгээс анхаарч дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаагаа хэллээ. Харин Аркадий Викторович Бахин хоёр орны уламжлалт найрсаг харилцааны талаар сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах чиглэлээр харилцан идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ