54 хүнд холбогдох авлигын хэргийг шүүж байна

img

Авлига авсан, өгсөн хэрэгт буруутгагдаад буй Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан, багш нар болох н.Жавхлантөгс нарын 54 хүнийг шүүх хурал өнөөдөр Ганц худаг буюу ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болж байна. а Уг хэрэг нь одоогоос хоёр жилийн өмнө буюу 2012 онд гарсан байна. Тус сургуулийн 60 орчим оюутан, 3-4 багш уг хэрэгт холбогдсон ба тэднийг Эрүүгийн хуулийн 268.2, 269.1, 269.2, 270.2 зүйлд зааснаар авлига өгсөн, авсан, зуучилсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй аж. Өөрөөр хэлбэл хэрэгт холбогдсон зарим оюутнууд дүнгээ засуулах зорилгоор багш нарт авлига өгсөн, зарим нь үүнийг зуучилсан зэргээр буруутгагдаад байгаа юм гэж өмгөөлөгч нь хэлж байсан. х Олон шүүгдэгчтэй уг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох ёстой. Гэвч шүүх хуралд  шүүгдэгч, тэдний өмгөөлөгчид, хэргийн гэрч зэрэг 100 гаруй хүн оролцох учир хурлыг 461 дүгээр ангид явуулж буй юм байна. Уг хэргийг хэлэлцэх шүүх хурал нь шүүгдэгчийн ирц бүрдээгүй шалтгаанаар өмнө нь гурван удаа хойшилж байсан. х Б.Буд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
өөрсдөө хичээлээ сайн хийж юм сурахын оронд ийм зам сонгосон хоосон толгойтой архичин шоучин оюутнуудыг сургаад өгөх хэрэгтэй.. хойшдын замд нь тус болно. бусад 160 мянган оюутанд сургамж болно. харин тэр багш нарыг бол залхаан цээрлүүлэх хэрэгтэй.. аль аль талдаа арчаагаа алдсан бузар новшнууд..
2014-09-04
zochin:
dunguj amidraldaa hul tavij bgaa avilgal gej yu bdgiig ch medehgui huuhduuded 1 jiliin tensen ugch amidrald n har tolbo uldeelee. yamduudar asar ih avilgal yavj bgaag hun bur medej bgaa. avilgal avsaniig n shiidgeh yum bol manai uls hugjine. baychuud bugd shorknd orno. ed nar uursduduu ashigtai huuli gargahaa hezee zogsooh yum boloo
2014-09-04
mongol hun:
arai l jijig humuuseer oroldoh um daa chaavaas.
2014-09-03
mnog:
bolimoor yum jaraahaigaar oroldohoo
2014-09-03
иргэн:
оюутнуудын буруу бараг байхгүй байх. багш нар нь л хахууль авах дуртайдаа зориуд дарамтласан
2014-09-03
zochin:
hend yamar hohirol uchirsan yum
2014-09-03