Удирдагч Ким таалал төгссөн тухай мэдээ Азийн захуудад уналт дагуулав

img

Евро бүсийн өрийн асуудал хөрөнгийн захуудад уналт авчирсан хэвээр байх нь тодорхой болсон байтал Хойд Солонгосын удирдагч Ким бурхны оронд одсон тухай мэдээлэл олон улс даяар цацагдсан нь Азийн хөрөнгийн захуудад савлагаа дагуулж байна. Өнгөрөгч долоо хоногийн турш Америкийн хөрөнгийн захын уналтыг даган намирсан азийн захын индексүүд өнөөдөр биржийн самбар дээр улаанаар тэмдэглэгдэж байна. Ази номхон далайн орнуудын гол индекс MSCI Asia Pacific Index  2.1 хувийн уналттай байгаа бол Өмнөд Солонгосын KOSPI индекс  3.43 хувиар уначихаад байна. Ер нь бол  өнгөрөгч долоо хоногийн сүүлээр америкийн захуудын гол индексүүдийн ханш биржийн самбар дээр нэмэх, хасахаар ээлжлэн тэмдэглэгдэж хаагдсан  ч, олон улсын рейтингийн байгууллага  Moody”s  Бельгийн өрийн үнэлгээг бууруулсаны зэрэгцээ  Fitch Евро бүсийн 6 орны рейтингийг бууруулна гэсэн анхааруулгыг өгсөн нь хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлсэн. Тэгэхээр энэ долоо хоногийн арилжаа уналтын мэдээг дагуулан ирж байгаад голлон нөлөөлж буй шалтгаан. Удирдагч Ким-ийн нас барсан тухай мэдээлэл Азийн захуудыг бүр дордуулсан хэрэг болж байна. Азийн биржүүд дээр  ихэнх хувьцаануудын ханш буурсан үзүүлэлттэй байгаа юм. Ингээд азийн захын индексүүдийн уналтыг Bloomberg-ийн дамжуулж буйгаар хүргэе. Японы индексүүд TOPIX INDEX (TOKYO)                 -0.99% TOPIX CORE 30 IDX (TSE)  -1.13% TOPIX LARGE 70 IDX (TSE)                   -1.13% TOPIX 500 INDEX (TSE)                -1.03% TOPIX SMALL INDEX (TSE)         -0.60% TOPIX MID 400 INDX (TSE -0.83% TOPIX 100 INDEX (TSE)                -1.13% TSE2 TOPIX 2ND SECT INDX      -0.49% NIKKEI 225                   -1.26% NIKKEI 300 INDEX               -1.01% NIKKEI 500                   -0.91% JASDAQ: STOCK INDEX     -0.27% NIKKEI JASDAQ                   0.02% TSE REIT INDEX                   0.66% TSE MOTHERS INDEX                  -0.88% Хонгконгийн хөрөнгийн биржийн индексүүд HANG SENG INDEX             -1.32% HANG SENG COMPOSITE INDX           -1.35% S&P/HKEx LargeCap Index             -1.15% S&P/HKEx GEM Index                    -2.00% HANG SENG CHINA ENT INDX   -1.55% HANG SENG CHINA AFF.CRP     -1.70% HANG SENG MAINLAND25 IX    -1.29% HANG SENG H-FINANCIALS       -1.68% HANG SENG MAINLAND 100 I    -1.43% HANG SENG HK 35 INDEX -1.02%                                         Хятадын индексүүд CSI 300 INDEX             -0.23% SHANGHAI SE A SHARE INDX    -0.28% SHANGHAI SE B SHARE INDX    -0.19% SHENZHEN SE A SHARE INDX   0.24% SHENZHEN SE B SHARE INDX              0.27% SHANGHAI SE COMPOSITE                   -0.31% SHENZHEN SE COMPOSITE IX              0.24% SHANGHAI SE 180 A SHR IX                 -0.25% SHANGHAI SE 50 A-SHR IDX                -0.20% SHENZHEN G-SHARES                  0.15% SHANGHAI G-SHARES                  -0.23% SSE COMPONENT STOCK IX       -0.32% Тайванийн индексүүд TAIWAN TAIEX INDEX                 -2.24% TAIWAN GRE TAI EXCHANGE             -3.56% FTSE TWSE Taiwan 50 Indx                     -1.62% Өмнөд Солонгосын индексүүд KRX 100 INDEX -3.15% KOSPI INDEX               -3.43% KOSPI 200 INDEX                 -3.37% KOREA KOSPI 100 INDEX           -3.27% KOREA KOSPI 50 INDEX              -3.22% KOSDAQ INDEX         -5.35% KOSDAQ STAR INDEX        -5.24% Австралийн индексүүд S&P/ASX 200 INDEX           -2.38% S&P/ASX 300 INDEX  -2.41% ALL ORDINARIES INDX      -2.49 хувийн уналттай байна. Тэгэхээр азийн захууд ийм уналтыг үзүүлээд байна. Азийн валютууд ам.долларын эсрэг чангарч байгаа бол еврогийн ам.доллартай харьцах ханш унажээ.  Америкийн захын тухайд  Dow Jones Industrial Average индекс 0.02 хувиар буурсан бол нэгдсэн индекс Nasdaq 0.56 хувиар, S&P 500     индекс 0.32 хувиар өссөн үзүүлэлттэй байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ