В.В.Путины айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монгол улсад хийсэн ажлын айлчлал дөнгөж сая өндөрлөлөө. Ирэх цагаасаа нэг цаг гаруй хоцорч ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийж, Төрийн ордоны А танхим албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
a
Энэхүү уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон. Энэ үеэр хоёр улсын Засгийн газар болон холбогдох байгууллагууд хоорондоо хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм.
a
Төрийн ордонд хийсэн ёслолын арга хэмжээний дараа тэрбээр Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд ахмад дайчидтай зоог барилаа. Айлчлалынхаа төгсгөлд тэрбээр БНМАУ-ын баатар, маршал Георгий Константинович Жуковын хөшөөнд цэцэг өргөж, 1939-1940 оны хооронд гэр бүлээрээ амьдарч байсан гэр музейг үзэж сонирхсон юм.
z
Ийнхүү Монгол улсын мөнхийн хөршийн нэг болсон ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины манай улсад хийсэн 7 цаг орчмын ажлын айлчлал өндөрлөж байна. Хэдийгээр маш бага хугацаанд хйиж байгаа айлчлал ч гэлээ хоёр улсын найрамдалт харилцааг идэвхижүүлж, дахин сэргээсэн гэж болохуйц айлчлал болсон хэмээн хоёр тал үзэж байна.
s
Манай хоёр улс эртнээс ахан дүүсийн барилдлагатай гэж ярьдаг. Тэр ч утгаараа манай монголчууд хойд хөршдөө андын сэтгэлээр хандаж ирсэн. Тэгвэл энэхүү харилцааны илрэл болж, ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалын үеэр иргэд түүнд баяр хүргэж, удаан хүлээсэн найзтайгаа уулзсан мэт нэрээр нь дуудаж, алга ташин хүлээн авч, үдэж байсан юм.
sd
ббы
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ