Улаанбаатарт 28 хэм дулаан

img

Өнөөдөр баруун зүгийн зарим нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүсэхийг малчид, ард иргэдэд анхааруулж байна.

х

Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар зүүн хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, говийн нутаг болон Дорнод монголын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

х

Улаанбаатарт хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 27-29 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 13 хэм дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ