Мод боловсруулах үйлдвэр байгуулах талаар ярилцав
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ОХУ-ын Төрийн думын гишүүн, Төрийн думын Байгалийн нөөц, байгаль орчин ба экологийн асуудлаарх байнгын хорооны орлогч дарга М.В.Слипенчукийг хүлээн авч уулзжээ. Уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Одонтуяа нар байлцав. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Төрийн думын гишүүн М.В.Слипенчукыг Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлээд, хоёр орны байнгын хороодын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Мөн Монгол, ОХУ хамтран Мод боловсруулах үйлдвэр байгуулах, хамтран ажиллах талаар хэлэлцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ