Орос, Монгол төмөр замын шинэ гарцаар холбогдоно

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад ажлын айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины багт багтсан тус улсын зам тээврийн салбарынхан цөөнгүй хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа. Үүнээс хамгийн чухал нь УБТЗ-ыг шинэчлэлт байв. Монгол, Оросын хамтын ажиллагааны хамгийн том илрэл басхүү ач холбогдолтойд тооцогддог төмөр замын гол шугамыг цахилгаанжсан хос болгож, тээвэрлэх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр болов. Ингэснээр төмөр зам Эрдэнэтээс Завханы Арц суурийн боомт хүрнэ. Энэхүү шинэчлэл нь хоёр улсыг холбох төмөр замын шинэ гарц болох юм. Энэ салбарт яригдсан өөр нэг асуудал нь Монгол Улс баруун хилээрээ ОХУ-тай холбогдсон төмөр замын шинэ коридор байгуулах судалгаа, ТЭЗҮ-ийг Оросын талтай хамтран хийхээр болов. Бас БНСУ-ын Ражин боомтыг ОХУ-тай хамтран эзэмших тохиролцоонд хүрлээ. Ингэснээр манай улс анх удаа өөрийн гэсэн далайн боомттой болж байгаа юм.

ө

Айлчлалын үеэр шийдэгдсэн бас нэг чухал алхам бол транзит тээврийн асуудлаар ОХУ, Монгол Улс харилцан ойлголцолд хүрч, 2020 он гэхэд 20 сая хүртэлх тонн ачааг Монголын нутгаар дамжин өнгөрүүлэхээр боллоо.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
orosyyd tyvaad bgaa elgani ordoo ediin zasgiin ergeltend oryylah gej ene zamiig barij bgaa.tavan tolgoi bodvol kokjson nvrsnii nootsoroo hed dahin tom!bidni shyyd orsoldogch manaihan tomor zamaa tavihgvi bol hereldseer baital hooson hotsorno shuu
2014-09-05
mal setguulch :
setguulch nertei malaa uls toriin heregt orov ....
2014-09-04
ub irgen:
бнсу-ын ражин боомтыг . rajin boomt bol ardchilsan solongos ulsyn boomt. ded bvtec, tomor zamyg n orosuud sayxan 100% shinechilsen yum.
2014-09-04