Монгол хүүхдүүдийг Суворовын сургуульд сургах талаар ярилцжээ

img

Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны дарга Александр Васильевич Фоминтой уулзаж, ажил хэргийн яриа өрнүүлжээ.  Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын төлөөлөгчид Монгол Улсын цэргийн алба хаагчдыг ОХУ-д суралцуулах, Суворовын сургуульд манай дунд ангийн сурагчдаас суралцуулах, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа, зэвсэглэл, техникийг сэргээн сайжруулах, шинэчлэх чиглэлээр хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулж, хөтөлбөр боловсруулан ажиллах талаар санал солилцсон байна.

ө

Энэхүү уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Цэрэг, агаарын цэргийн атташегаар шинээр  ирж буй, хурандаа Сулимук Геннадий Михайлович байлцжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
оросууд халх голын ялалтын ой гэдэгт нь ач холбогдол огт өгсөнгүй дээ. уг нь улаанбаатарт биш халхын голд оросын олон мянган хөвгүүд охид нойрсож буй юм сан. оросын батлан хамгаалахын монгол цусиай гэгддэг сайд нь ч ирсэнгүй дээ. удирдсан жанжины хөөшөөнд нь уламжлал ёсоор л цэцэг өргөсмйн биз дээ. 8,9 мянган залуус хахын голд нойрсаж буй гээ биз дээ.
2014-09-04