Зам тээврийн чиглэлээр 73 оюутан Бээжинд суралцана

img

Монгол Улс, БНХАУ-ын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд манай улсын зам, тээврийн салбарын мэргэжилтнүүдийг урд хөршид бэлтгэхээр болжээ. Зам, тээврийн яам Бээжин хотын Зам, харилцааны их сургуультай байгуулсан санамж бичгийн хүрээнд салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж, бэлтгэх зорилгоор 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн авто зам, авто тээвэр, төмөр замын чиглэлээр бакалаврын зэрэг олгох тэтгэлэгт сургалтад оюутнуудыг сургаж эхэлжээ.   2013-2014 оны хичээлийн жилд 40 оюутныг тус сургуульд элсүүлсэн бөгөөд оюутнууд хэлний бэлтгэлдээ хамрагдаж, энэ хичээлийн жилээс эхлэн мэргэжлийн чиглэлээ сонгон суралцаж байна. Харин 2014-2015 оны хичээлийн жилд тус мэргэжлээр нэмж 33 оюутан элсүүлжээ. Тэдний  эхний ээлж энэ сарын 15-нд Бээжин хотыг зорих аж.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ