Монгол залуус "Роснефть"-ийн зардлаар ОХУ-д сурна
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар болон холбогдох байгууллагуудын хооронд 14 баримт бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар болсон. Энэ дунд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, ”Газрын тосны Роснефть” нийгэмлэгтэй байгуулсан хэлэлцээр манай залууст ОХУ-д суралцах боломжийг олгож буй юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, "Роснефть"-ийн ерөнхийлөгч Игорь Иванович Сечин нарын гарын үсэг зурсан хэлэлцээрт Монголын оюутан залуусыг "Роснефть" компанийн зардлаар ОХУ-ын их, дээд суралцуулах тухай тусгагджээ.
а
Үүнээс гадна айлчлалын үеэр Хуульзүйн салбарын хэлэлцээр, Сангийн яам, ОХУ-ын Холбооны төрийн сан хоорондын санамж бичиг, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ОХУ-ын “Россия сегодня” Олон улсын мэдээллийн агентлаг хоорондын хамтын ажиллагаа, “МИАТ” ХК болон “Аэрофлот” компани хоорондын санамж бичиг зэргээр хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарыг хамарсан.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ