Хурандаа нар өшөө авахаар тангараг тавьсныг дууллаа
Г.Батбаяр: Ажлаасаа халагдсан хурандаа нар надаас өшөө авахаар тангараг тавьсныг дууллаа
t
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн амраг хэмээн нэр хоч зүүсэн Г.Сарангэрэлийн асуудал хүрээгээ тэлсээр цагдаагийн хурандаа нарыг ажлаас халагдахад хүргэв. Өмгөөлөгч Г.Батбаяр хурандаа нар юу гэж ярьсан, ямар шаардлага тавьж байсныг олон нийтэд дэлгэсэн. Эрх мэдлээ хэтрүүлсэн хурандаа нарт хариуцлага тооцсон энэ үед өмгөөлөгч Г.Батбаяр ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
55
-Таны үйлчлүүлэгийн асуудалд холбоотой цагдаагийн зарим нэр бүхий хүмүүсийг ажлаас нь чөлөөллөө. Та энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авч байгааг сонирхож байна?
-Хуульд нийцсэн зөв шийдвэр боллоо гэж үзэж байна. Төрийн албан хаагч хуулийг дээдэлж, тухайн чиг үүргийн дагуу ажиллах ёстой. Зарим нэг хүн хүлээсэн үүргээсээ хальж улстөр, эдийн засгийн ашиг сонирхолд автан, хүчээр биелүүлэхийг оролдсон үйлдлийг таслан зогсоосон нь сайн хэрэг. Цагдаагийн байгууллага ёс зүйн хүрээнд арга хэмжээ авсан нь зөв.
5
-Гэхдээ энэ хэрэгт холбоотой эсэхийг тогтоогоогүй байхдаа шууд чөлөөлж байх шиг. Албаны шалгалт хийсэн юм болов уу. Түдгэлзүүлж яагаад болоогүй юм бол?
-Ашиг сонирхлын тухай хуулийн 7.2.4-т зөрчил буюу гэмт хэрэгт холбоотой эсэхийг тогтоохын тулд түдгэлзүүлж шалгана гэсэн заалт бий. Харин миний ойлгож буйгаар цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтаа хийгээд, тогтоогоод нотлогдсон учир сахилгын шийтгэл авч ажлаас нь чөлөөлсөн юм билээ.
5
-Цагдаагийн дарга нарыг шалгах ажил эхэлсэн бололтой. Та эхний мэдүүлгээ өгсөн үү. Таныг дуудаж уулзсан уу?
-Тайлбар хэд хэдэн удаа өгсөн. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд би мэдүүлэг өгөх үүрэгтэй. Харин зөрчлийн хэмжээнд шалгасан болохоор би удаа дараа тайлбар, баримтаа өгсөн.
6
-Энэ хэргийн үнэнийг тогтооход танд буй утасны бичлэг чухал үүрэгтэй. Энэ баримтыг устгасан гэх мэдээлэл гараад байна?
-Олон нийтэд дэлгэсэн бүх баримт байгаа. Тагнуул, АТГ-ынхан нэг хувийг нь авсан. Надад бас нэг хувь нь бий. АТГ-ынхан хууль бус үйл ажиллагаа явуулсан. Миний гар утсыг шууд хураан авсан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулж байхад ийм арга хэмжээ авч болно. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад миний утсыг хураан авч нэг бүрчлэн шалгасан. Тэдэнд хамааралгүй манай гэр бүлийн нууц, адаглаад зураг хүртэл байгаа шүү дээ. Ийм зүйл хийж баримт болгон авч үлдсэн. Энэ нь ашиг сонирхлыг зөрчлийг агуулж байгаа юм.
6
-Энэ хэрэг таны үйлчлүүлэгч Г.Сарангэрэл, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой асуудал бус нэг салбарын асуудал болж тэллээ. Энэ хүмүүс яагаад таныг сонгосон юм бол. Та өмнө нь эдгээр хүмүүстэй нийлж хууль бус ажиллагаа явуулсан учир таныг сонгосон байх гэсэн хардлага бас байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-Тухайн хүмүүсийн сонирхож байсан обьект нь Г.Сарангэрэл. Хууль зүйн сайдын унагах гол шалтгаан, хүн нь энэ бүсгүй байсан. Тэр эмэгтэйг эрх ашгийг нь хамгаалж буй хүн нь би байсан. Тиймээс өөрийн эрхгүй сонирхож, ашиглах гэж оролдсон. Тэрнээс биш би өөр хүний эрх ашгийг хамгаалж байсан бол огт сонирхохгүй. Надаас өөр ямар ч өмгөөлөгч байсан тэд хандах л байсан болов уу. Энэ ажлаа хэрэгжүүлэхдээ хууль зөрчин, намайг өтнөөс дор үзсэн. Шууд л чамд эрүүгийн хэрэг үүсгэнэ, ингэж хэлүүл, тэгэхгүй бол хорино, цагдана гэсэн. Энэ нь манай эрүүгийнхний дунд байдаг ялзарсан арга нь л даа. Ардчилал гараад 20 жил болж байна, социализмийн үед хүчээр тулган шаарддаг ийм арга үеэ өнгөрөөчихөөд байхад манай эрүүгийнхэн энэ аргаасаа салахгүй байна. Цагдаагийн байгууллагад эрүүгийнхэн ноёрхож байна. Тэдний ноёрхол хэвээр байгаа цагт шинэчлэлийн талаар ярих ч хэрэггүй. Тэдний эрх мэдэл хэрээс хэтэрсэн, дуртай хүнээ тагнаж чагнана, хэрэг хүчээр хүлээлгэнэ, хууль зөрчсөнийхөө төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Гүйцэтгэх ажиллагаа нэрийн дор нууцаар бүх зүйлийг хийж байдаг хэсэг хүмүүс бий болж. Тэд эрүүгийн рецетив гэмт хэрэгтнээс ч дор болсон нь хэмжээлшгүй эрх мэдэл олгосонтой холбоотой. Ажлаасаа халагдсан Доржсүрэн, Ууганбаяр, Батсүх нар яг энэ аргаасаа салахгүй байгаа юм.
6
-Танд их хэмжээний мөнгө өгсөн талаар өмнө нь хэлж байсан. Та энэ мөнгийг яасан бэ. Холбогдох газарт нь буцааж өгсөн үү?
-Хууль хяналтын байгууллагынхан авсан байгаа. Гэхдээ нэрийг дурьдаад яахав. Мөнгөн дээрх гарын хээ бусад зүйлийг нарийн шалгаж байгаа байх.
6
-Та ажлаасаа халагдсан албан тушаалтнуудын нэгэнтэй дотно найз байсан гэж дуулсан. Хэргийн хувьд та илчлэх ёстой ч найзын хувьд байж боломгүй урвалт болсон гэсэн мэдээлэл байна?
-Тиймээ би нэгэнтэй нь 16 жилийн өмнөөс танил, ажил төрлийн холбоотой байсан. Мөнхийн дайсан, мөнхийн найз гэж байдаггүй. Харин мөнхийн эрх ашиг гэж байна. Би өөрийн гэсэн орчин, мэдлэг боловсролтой хуульч хүн. Гэтэл тэр хүн бүх зүйлийг минь уландаа гишгээд хил хязгаргүйгээр над руу дайрсан. Найз юм бол надтай тэгж харилцаж болох юм уу гэж би асуумаар байгаа юм. Шууд л тэгж хий, ингэж яриул, чамайг хэрэгт холбогдуулна, хорино, цагдана гээд л. Ийм зүйл байж болох юм уу. Хэнд ч алдаа оноо байдаг. Би зах зээл эхэлж байхад бусдын адил спиртийн наймаа, буу сум, шонхорын наймаа хийж байсан. Энэ хэргийн хөөн хэлэлцээ хугацаа дууссан. Зах зээл эхэлж байхад бизнес хийж буй бүх хүмүүс л энэ мэт наймаанд оролцож байсныг бүгд мэднэ. Гэтэл энэ бүгдийг одоо дэлгэнэ гэж ярих нь байж боломгүй хэрэг. Би ч бас хэлэх үгтэй хүн. Тэднийг цагдаа байхдаа ямар гэмт хэрэг үйлдсэн, юу хийж, хэнийг гэмт хэрэгт гүтгэж байсныг хэлж чадна. Гэхдээ би тэгж хэлэхийг хүсээгүй. Өнөөдөр ч миний эрх зүйн байдал хүнд байна.
6
-Яг наадахыг чинь асуух гэж байлаа. Энэ асуудал зүгээр нэг хоёр хүний маргаан бус эрүүгийнхэнтэй, тэдний ажил, амьдралтай холбоотой асуудал учир таны эрүүл мэнд амь нас, үр хүүхдэд аюултай байх магадлалтай шүү дээ?
-Надад баттай эрх сурвалж хэллээ. Тэдгээр хүмүүс миний амьдралыг там болгоно, бид ажилдаа эргээд орох өдөр ирнэ, өшөөгөө авна гээд тангараг тавьж байгааг дуулсан. Тийм байж болно, гэхдээ би айхгүй байна. Би ч бас зүгээр сууж байгаад толгойгоо тасдуулах хүн биш. Надад нотлох баримт олон бий. Мөрийтэй тоглодог, хүнийг хэрэгт хэлсээр гүтгэсэн гээд олон бий. Миний энэ үйл ажиллагаанаас хойш олон хүн ШШГЕГ руу захидал бичсэн байна. Тэд хууль бусаар, хилсээр хэрэгт холбогдож ял эдлэж байгаагаа хэлж эхэллээ. Энэ нь нийгэмд өөрчлөлт шинэчлэлт боллоо.
7
-Та ганцаараа, таны эсрэг хэд хэдэн хүн байна. Жирийн иргэн ч биш эрүүгийнхэн. Та ямар нэгэн байдлаар хохирлоо гэхэд хэн таныг хамгаалах хүн байна уу. Та хууль зүйн сайдтай уулзсан уу. Тахарын алба өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг хэрхэн хамгаалах юм бэ?
-Хууль зүйн сайдтай одоо хэр нь нэг ч удаа уулзаагүй. Одоо хэр нь намайг шоу хийж байна, Х.Тэмүүжингийн хүн гэсэн яриа гарсаар байна. Энэ бол ор үндэсгүй зүйл. Зарим нэг танил маань Х.Тэмүүжин сайдаас ийм зүйл гуйгаад өг гэж ч байх шиг. Би тэр хүнийг танихгүй, нэг ч удаа уулзаагүй. Хүний эрх ашгийг хамгаалсныхаа төлөө би өөрийгөө маш хүнд, эрсдэлтэй байдалд орууллаа. Намайг АТГ-ын дарга асан Сангарагчаагийн хувь заяа хүлээж байна. Нэг албан тушаалд очлоо гэхэд доод талын хүн нь намайг чагнасан гээд нэг зүйл өгөөд л шууд ялтан болох магадлал өндөр болсон. Тэгэхээр надад карьер байхгүй. Би 2012 сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байсан. Би дотроо нэг зүйл бодож байна. Нэг бол би УИХ-ын гишүүн болох эс бөгөөс эдгээр хүмүүсийн бульхайтай үйлдлийн баримтыг цуглуулж цаг нь болохоор ил болгон гаргаж өөрийгөө хамгаалах зам л байна.
6
Дараагийн нэг асуудал нь энэ охиныг яагаад хамгаалаад байгаа юм бэ гэдэг асуудал. Би өөрөө охинтой хүн. Тэгэхээр энэ охиныг хамгаалъя, эрх зүйн байдлыг нь өөрчилж дээрдүүлье гэсэн чин хүслээр л энэ охиныг өмгөөлсөн. Одоо хэр нь би тэр охиноос нэг ч төгрөг аваагүй. Нэг охиныг элдэв дээдээр хэлж, эцэстээ хоёр метр эрэгтэй хүнийг зодсон гээд л шалгаж байна. Эцсийн бүлэгт асуудал үүсэхэд Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг хэн ч намайг хамгаалахгүй. Гагцхүү арьсаа хамгаалаад л явах хүмүүс. Манай фирмийн хэдэн хуульч л хамгаалах гэж оролдох байх. Хүн хорвоо дээр дүрэлзсэн гал мэт амьдраад л үхэх хэрэгтэй.Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх гэдэг үгийг сонсоон монголчууд инээх байх. Гэхдээ би бага ч атугай биелүүлэхийг хичээж энэ ажлыг авсан хүн.
6
-Таны ярианаас нэг зүйл анхаарал татлаа. УИХ-ын гишүүн болоод өөрийгөө хамгаалах гэсэн чинь юу гэсэн үг вэ. Халдашгүй байдалтай холбон ойлгож болох уу?
-Эрх мэдлийг дагаж бүх зүйл хамгаалагддаг. УИХ-ын гишүүн болсон тохиолдолд гаднын халдлагад өртөхгүй, хэдэн давхар хамгаалалтын цаана орчихож байгаа юм. Цагдаагийнхан тэр дундаа эрүүгийнхэн монголчууд аймхай гэж хэлдэг. Ард түмнээ ингэж дорд үзэж, доромжилж болохгүй. Тэд яагаад ингэж, дур зоргоороо ярьж байна вэ гэхээр эрх мэдэл нь хэрээс хэтэрсэн. Хүссэн хүнээ шоронд хийж, хэрэгт татаж байсан нь тэднийг ийм хэрэгт хийхэд хүргэсэн гэдгийг дахин дахин хэлмээр байна.
6
-Та МАХН-ын гишүүн болоод удаж байна уу. Таныг 2016 оны сонгуульд нэр дэвших юм байна гэж ойлголоо. Аль намаас нэр дэвших вэ?
-Би МАХН-д дөрвөн сар болоод гарсан. Тэр намын арчаагүй бодлого, дотроосоо нэгнээ хэмлэсэн байдлыг хараад шууд гарсан. Тиймээ, би 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Гэхдээ бие дааж өрсөлдөнө.
6
-ЦЕГ шинэ даргатай, томоохон хэд хэдэн газрын даргаа өөрчиллөө. Энэ асуудлын үнэнийг тогтооно гэдэгт та итгэлтэй байна уу?
-Шинээр томилогдсон хүмүүс дотор алдаа гаргаж, дутагдлаар халагдсан хүн байна. Цагдаад чадварлаг хүн мундсан биш тийм хүнээ эргүүлэн томилж буй нь инээдтэй л байна. Шалгаж, нягтлах л байх. Үнэндээ энэ хэргийн цаана өөр хүн бий. Нэр бүхий эдгээр хурандаа нарын зарим нь хэргийн сум нь л болчихож байгаа юм. Нум нь өөр томчууд байгаа. Тэдийг л олж тогтоогоосой.
6
-Танд айдастай байна уу. Зарим үед хэрэггүй ийм хэрэг авлаа гэж бодох үе байна уу?
-Тиймээ, тэгж бодох үе байна. Жирийн нэг охиыг өмгөөлснийхөө төлөө ийм эрсдэлтэй байдалд орно гэж бодсонгүй. Үнэндээ би хүүхдүүдээ хүртэл хамаагүй гадуур явуулж чадахгүй байна. Аюулгүй байдлыг нь байнга хянах ёстой болсон.
7
-Тахарын газар хамгаалах үүрэгтэй биз дээ. Та дээр хариулсангүй?
-Тахарын хуулинд хамгаална гэсэн зүйл заалт бий. Гэхдээ би хүсэлт гаргасны дараа тухайн хэргийг мөрдөн байцаагч Тахарын газар руу танилцуулах юм байна. Мөрдөн байцаагчийн мэдээллийг үзэж, судлаад хамгаалах эсэхээ шийдэх зохицуулалттай юм билээ. Энэ шат дамжлагыг давсаар байтал хүнд юу ч тохиолдож болох нь. Одоо асуудал өрнөж, халуун байгаа үед тэд намайг оролдохгүй л дээ. Намжаад ирсэн үед юу болохыг хэлж мэдэхгүй байна.
7
-Энэ хэргийн сэжүүр нь Сарангэрэлээс улбаатай. Түүний бие тааруу байгаа, хөл хүндтэй болсон гэх мэдээлэл байна. Та хэзээ хамгийн сүүлд уулзав?
-Дөрөв хоногийн өмнө уулзлаа. Би нэг зүйлд их гайхаад байгаа юм. Сарын тэмдэг нь ирээгүй хоёр сар боллоо гэж тэр хэлсэн. Хорих ангийн эмч нараас асуухаар шалгаж байна, үзэж байна л гээд байдаг. Жирэмсэн эсэхийг шалгахад тийм хэцүү, олон хоног шаарддаг гэж үү. Сэтгэл санааны хямралаас болоод ийм байдал үүсдэг гээд л байгаа. Эмч нь ч бас ийм зүйл хэлсэн байна лээ.
7
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: WWW.MASS.MN
СЭТГЭГДЭЛ БИЧИХ