30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрөгч хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1337 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.
х
Нийслэлд хүнийг санаатай алах гэмт хэрэг нэг, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, дээрэмдэх гэмт хэрэг нэг гарсан бол хулгайлах гэмт хэрэг 10, танхайрах гэмт хэрэг зургаа бүртгэгджээ. Золгүй байдлаар таван хүн нас барсан байна. Зам тээврийн 12 хэрэг, 10 осол гарч, ослын улмаас 16 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ.
р
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ