“Дайчин нөхөрлөлийн замаар” аялагчидтай уулзжээ
В.Путин, Ц.Элбэгдорж нар “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялалд оролцсон Монгол-Орос залуустай уулзжээ. Энэ үеэр хоёр улсын ерөнхийлөгч энэхүү аялал хоёр орны залуучуудын найрамдлын гүүр болсон гэдгийг онцолсон юм. Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг нь “Дайчин нөхөрлөлийн замаар” хэмээх тойрон аялал байсан юм. Орос-Монголын хамтарсан 150 залуу Халх голын байлдаан болж байсан түүхэн газруудаар аялж, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлжээ. Монгол-Оросын залуучууд оролцсон “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал өнгөрсөн наймдугаар сарын 19-ний өдөр эхэлж Эрхүү хот – Алтанбулаг – Сэлэнгэ – Орхон - Дархан-Уул - Улаанбаатар – Хэнтий – Дорнод – Халх гол сум гэсэн маршрутаар нийт 5500 км аялсан. Тэдний аялал 20 гаруй хоног үргэлжилж энэ сарын 3-нд Улаанбаатар хотноо ирснээр өндөрлөсөн юм.
а
Монголын Залуучуудын холбоо ирэх онд болох чөлөөлөх дайны 70 жилийн ойгоор Монгол, Орос, Хятадын залуучуудыг оролцуулсан тойрон аяллыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ