Шилдэг тохижилттой талбайгаар шалгарчээ

img

БНХАУ–ын Гуан Ши мужийн Гүй Лин хотод болсон Олон улсын аялал жуучлалын үзэсгэлэнд   Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуучлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын удирдлага  болон  Актив Адвенчер Турс Монгол ХХК, New Milestone тур оператор, ДМД ХХК, Монголын нууц товчоо жуулчны бааз зэрэг компаний төлөөлөгчид оролцжээ.  Уг арга хэмжээний үеэр Монголын аялал жуулчлалынхан Хятад, Европ, Өмнөд Азийн аялал жуулчлалын компаниудтай бизнесийн уулзалтуудыг  зохион байгуулж,  Европ, ОХУ-ын жуулчдыг Монгол Хятад орнуудаар дамжуулан аялуулах шинэ хөтөлбөрийн талаар ярилцжээ.  Мөн уг үзэсгэлэн яармагийн үеэр нийт 6 номинацид шилдгийг тодруулсан бөгөөд Монгол Улсын үзэсгэлэнгийн талбай “Шилдэг талбайн тохижилт”-той оролцогч болон “Best Organized Booth Award” шагналыг хүртсэн байна. Энэхүү үзэсгэлэнд манай улс анх удаа оролцсон аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ