Монголчууд Орос ахдаа "хайртай"
“Алх хадуурт Зөвлөлтийн далбаа
6
Алтан соёмбот Монголын далбаа ...” хэмээх шүлгийг 20-иод жилийн тэртээ монгол хүүхэд бүр цээжээр уншиж, ахмад буурлууд шар толгойтой цэнхэр нүдтэй л бол ачтай буянтай орос хүн гэж хүндэтгэн харьцдаг байсан цаг саяхан. Мөнхийн хөрш болсон Оросын ард түмэн 75 жилийн тэртээ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын төлөө эрэлхэг зоригт дайчин эрсээ Халхголын тулаанд явуулж ялалт байгуулсныг түүх гэрчилнэ. Орос монгол цэргүүд мөр зэрэгцэн тулалдаж, ялалт байгуулсан 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путин өчигдөр манай улсад ажлын айлчлал хийлээ.
6
В.В.Путины энэ удаагийн айлчлал Халхын голын ялалтын 75 жилийн ойд зориулагдсан хэдий ч хоёр орны харилцааны асуудлуудаар ярилцах боломжийг ашиглан ОХУ-ын яамдууд, агентлагууд, компаниуд өөр өөрсдийн чиглэлээр хамтын ажиллагааны асуудлаар гэрээ хэлэлцээр хийсэн.
6
Тиймдээ ч, Монгол Улсын ерөнхийлөгч хүндэтгэлийн хүлээн авалт дээр “Уншиж мэдэхэд ном сайхан, уулзаж ярихад нөхөр сайхан” гэж манай зүйр үг байдаг. Үүнтэй адил эрхэм хүндэт Владимир Владимирович Тантай хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний олон чухал асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар илэн далангуй, ажил хэрэгч, үр ашигтай хэлэлцээ хийсэндээ би туйлын их баяртай байна. Таны энэ удаагийн айлчлал манай хоёр улсын уламжлалт стратегийн найрсаг харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна хэмээн онцолсон болов уу.
6
Өчигдрийн айлчлалын үеийн уур амьсгал ч гэсэн цаанаа л нэг элгэмсүү дотно, өөриймсөг санагдсан. Гудамжинд зам хааж, хөдөлгөөн хориход иргэд өмнө нь бухимдалтай байгаагаа илтэд илэрхийлдэг байсан. Харин энэ удаад ОХУ-ын төрийн тэргүүний явах замуудад монголчууд маань олноороо зогсож, угтаж, үдэж, гар даллаж, нэрийг нь дуудан сэтгэл хөөрлөө илэрхийлж байв. Ахмадууд “Сайн хөрштэйгээ харилцаагаа сэргээх нь”, “Манайхан айлчлалаа үр дүнтэй байлгаасай”, “Орос ах нар манай улсын бүтээн байгуулалт, соёл, боловсрол, эрүүл мэнд гээд олон салбарт тус дэм болсон”, “Монголчууд бид орос ахдаа хайртай” хэмээн ярьж байсан юм.
6
Сүүлийн 20 гаруй жил монголчууд “орос ах”-аасаа давж, тив алгасан олон улстай харьцаж ирсэн нь үнэн. Мөнхийн хөрштэйгээ харилцаагаа сэргээх нь монголын ард түмэнд өгөөжтэй байна гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талаар монголын ард түмэн "орос ах"-даа ханддаг хандлагаараа эх орондоо ханддаг байгаасай гэж бодогдсноо нуух юун.
6
Ингээд өчигдрийн ОХУ-ын төрийн тэргүүний ажлын айлчлалын үеийн зургуудаас хүргэж байна.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ