С.Эрдэнэ сайд хуулийн төсөл өргөн барив

img

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг батлах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд өргөн барилаа.

ы

“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэж байсан хэдий ч даатгуулагчийн эрхийг хамгаалан тэдэнд хэрэгцээтэй чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох гэх мэтээр даатгалын тогтолцоонд тулгамдаад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд дорвитой өөрчлөлт хийгдээгүй байна. Тиймээс “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийг шинэчлэн найруулж “Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хууль”-ийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн шинэтгэлийн бодлоготой нийцүүлэн боловсруулсан байна.

ы

Түүнчлэн 2004 онд батлагдсан Хүн амын хөгжлийн бодлого 2000 оны хүн амын тооллогын баримтад суурилсан бол 2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоор тоо мэдээлэл, нөхцөл байдал эрс өөрчлөгдсөнийг тусгахаас гадна 2010 оны тооллогын дүнг үндэслэсэн хүн амын хэтийн тооцоог үндэслэн хүн ам зүйн бодлогын асуудлыг тодорхойлох шаардлагатай байна. Иймээс Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг батлах зайлшгүй шаардлагатай байгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын  сайд С.Эрдэнэ УИХ-ын даргад танилцуулав.

ы

Мөн 2013 оны эцсийн байдлаар Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 5,8 орчим мянган тэтгэвэр авагч тахир дутуугийн тэтгэвэр авч байна. Эдгээр тэтгэвэр авагчдын зарим нь ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэлийг үргэлжлүүлэн төлдөг ч төлсөн шимтгэлтэй нь уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох зохицуулалт одоогийн мөрдөж буй хуульд байхгүйгээс тэтгэвэр авагчдын зүгээс санал гомдол ихээр гаргаж байгаа зэргээс үүдэн Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан байна.

о

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

153264:
бас бага сага юм хийх гэж оролдоод байгаа шүү, даанч бүдүүлэг дээрэнгүйүзэлтэн
2014-09-05
zochin:
хамтын тэтгэврийн хуулийг яаралтай батлуулах хэрэгтэй. танд ажлын амжилт хүсье.
2014-09-05
зочин:
эрдэнэ гишүүн үүргээ хангалттай биелүүлж байгаа. яагаад гэвэл нх-ын салбарыг сайн мэддэг хүн юм. хамтын тэтгэврийн хуулиа батлуулах хэрэгтэй шүү.
2014-09-05
dahin ix xurald songoh heregtei:
barag erdene l gantsaaraa ikh hurlin gishuunee uurgee bilyylj yavaa baih shuu, daraagiin songuuliaar dahiad songoh heregtei.
2014-09-05
zochind bitgii hutsaad bai:
erdenee harinch orgon barisan bolon odoogiin erdeniin sanaachilsan huuli hunii amidrald hudee olson huuli batluuldgiim chi hooson tolgoi dudui bai hamtarsan tetgevriin tuhai huuli urid ni batluulsan tetgevriin nohon olgovriin huuli bugd nudee olson huuli shuu erdenee aed tumnii dund orj yvj ene huuliig bodit amidralaas olj avch huuli bolgodog um bayrlalaa erdenee az jargal eruul enhiig husie
2014-09-05
zochin:
avgaigaa alsan aluurchin
2014-09-04
zochin:
avgaigaa alsan aluurchin
2014-09-04