Х.Тэмүүжин Лицензийн төвийн үйл ажиллагаатай танилцжээ
Хуульзүйн сайд Х.Тэмүүжин Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Түүнд ЦЕГ-ын удирдлагууд шинэ төвөө танилцуулж, санал бодлоо солилцсон байна. Тус төв нь энэ сарын нэгнээс Баянзүрх дүүрэг дэх Сэлэнгэ зочид буудлын эсрэг талын Цагдаа олон нийт соёлын төв үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Цагдаагийн албаны үндсэн чиг үүрэг болох гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бусад албадыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, мэдээллийн бааз суурь, зөвшөөрлийн системийг төгөлдөржүүлэх зорилгоо тус төвийг байгуулагдсан. Нөгөөтэйгүүр цагдаагийн байгууллагаас иргэдэд хүргэх үйлчилгээг нэг дороос шуурхай, ил тод нээлттэй үзүүлэх үүрэг чиглэлтэй юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ