Гемодиализийн 30 аппарат суурилуулж байна

img

Үнэ төлбөрийн хүндрэлээс болж гемодиализийн аппаратад орж чадахгүй өвчтөнүүдийн болоод тэдний гэр бүл Эрүүл мэндийн яаманд ханджээ. Тэдэнтэй  Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал уулзаж, тэднийг гемодиализийн эмчилгээнд үргэлжүүлэн оруулахаар болжээ. Ингэхдээ харьяаллын эмнэлэгт нь хуваарь гаргаж, тэпнийг эмчилгээнд хамруулах аж. Гемодиализийн аппаратад нэг удаа орж эмчлүүлэхэд 250.000-320.000 төгрөгийн төлбөр төлдөг байна.

а

Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд зориулагдсан гемодиализийн аппаратыг нэн шаардлагатай байгаа эмнэлгүүдэд одоогоор 30 ширхэгийг суурилуулж байна. Тухайлбал Улсын нэг болон хоёрдугаар төв эмнэлэгт тус бүр дөрвийг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Сүхбаатар, Дархан-Уул, Булган, Говь-Алтай, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд тус бүр хоёрыг, Дорноговь аймаг, Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тус бүр нэгийг хуваарилжээ. Энэхүү аппаратууд удахгүй ашиглалтад оруулах гэнэ. Үүнээс гадна ирэх оны төсвийн саналд гемодиализийн аппарат худалдан авахад дөрвөн тэрбум төгрөгийн саналыг салбарын яамнаас хүргүүлээд байгаа аж.

б

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

saraa:
baruun bus yagaad suul mushgiad baina. saidaa
2014-09-05
habdariin emnelegiin subilagch naraa....:
2 hgon sariin nastai tsetsgend gargaj baigaa munguu emneleg emchilgeend zoriulaachee. ene emnelegiin emch ajilchdiin yalanguya habdariin emnelgiin subilagch nariin haritsaa gej abah yum alga. har hur geed ha*nd yuatai baidag banhar shig l baih yum daa. udbal said aa tanii ued buur dordood bainaa ene salbar....
2014-09-05
в.бат:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-05
irgen:
saihan medee bna. ogt nemeegui bsniig bodvol nemsen l bna sh dee. daraa jil bur ih bolgoh heregtei.
2014-09-05
zochin:
tsogzolmaa guiad bair ogch baixaar ter zardaliin iimerxyy yumand zoriulmaar yum aa iimerxyy demii yrenb tarna xiij bga ashig tus muu xorongo oruulaltuudiig zegteselmeer yum da
2014-09-05
irgen:
uls archaagui ymaaa.demiiymand mongo ureel bdag 1 udaadaa baahan mongo zaraaad emnelguuded nen *rdlagatai hergseluudiig avaad ogchihod yaanaa irgediihen ami nasnii asuudal nen turuund baimaar ymaa.eruul uhaantai hun bna uuu.
2014-09-05