Газрын өргөдөл хүлээн авах хугацааг сунгажээ

img

НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотын 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр болсон. Энэ дагуу эхний таван байршилд газар өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн билээ. Нийт 14954 иргэн түүврийн аргаар сонгогдож, газар өмчлөх эрхтэй болсон. Тэдний өргөдлийг ажлын 10 хоногт багтаан авсан ч 4500 орчим иргэн энэ хугацаанд амжаагүй аж. Тиймээс  газар өмчлөх эрхтэй болсон иргэдэд нийслэлээс дахин боломж олгож, хугацааг сунгажээ. Ингэхдээ энэ сарын 11 хүртэл иргэдийн газраа баталгаажуулах өргөдлийг хүлээн авахаар болсон байна.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
vneeder gazriin albanii ajil svljee baihgvi geed zogsson dahij 1 honog syngah yy
2014-09-05