Богд уулын арын замыг өнөөдөр албан ёсоор нээнэ
Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто замыг өнөөдөр 12:30 цагт албан ёсоор нээнэ. Нээлтийн үйл ажиллагаа тус замын эхлэл хэсэгт буюу Баянзүрхийн товчооноос төмөр зам чиглэлийн зам дээр болно.
х
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр 2012 оны 6 дугаар сарын 25-наас 2014 оны 9 дүгээр сарын 01-ний хооронд гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замын барилгын ажлыг “ЭСТО” ХХК гүйцэтгэсэн юм.
а
Тус авто зам нь Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэл 17.6 км үргэлжлэх бөгөөд 8 м өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1.5 м өргөн хөвөөтэй, 70 цэгт хиймэл байгууламж, төмөр зам дээгүүр гарсан 24.7 у/м хүчитгэсэн төмөрбетон гүүр, 19 у/м ган дам нуруут гүүр, суурьшлын бүс буюу Зайсан орчимд 1.2 км хэсэгт гэрэлтүүлэгтэй, огцом эргэлтүүд ихтэй учир 6760 м замд аюулгүйн туузан хашилттай юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ