МАН-ынхан Улсын баатар П.Шагдарсүрэнд хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар Монгол Улсын баатар цолоор шагнагдсан Халх голын байлдааны ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэнг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч 38 ахмад дайчинд төрийн одон медаль гардуулсан. Тэдний дундаас Тамсагийн зургадугаар морьт двизийн 17 дугаар морьт хороонд Штабын дарга, хороон даргаар ажиллаж байсан ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэнг Монгол Улсын баатар цолоор шагнасан юм. МАН-ын ахмад гишүүн П.Шагдарсүрэн энэ баяраа хамгийн түрүүн намынхаа нөхөдтэй хуваалцсан нь энэ.
а
Тэрбээр 1939 оны гуравдугаар сард цэргийн сургуулийг төгсч, дөрөвдүгээр сард нь 21 настайдаа Тамсагийн зургаадугаар морьт дивизийн 17 дугаар морьт хороонд Штабын даргаар томилогдон очиж байжээ. 1939 оны дөрөвдүгээр сараас наймдугаар сарыг хүртэл эх орныхоо төлөө тулалдсан ахмад дайчин юм.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ