Ашигт малтмал, технологийн их сургууль нээгдлээ
Монгол Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль нээлтээ хийлээ. Оюу Толгой ХХК-ийн 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдсан тус сургууль Налайх дүүрэгт байрладаг юм. Тус сургууль Германы Аахены их сургууль ба Фрайбургийн их сургуулиас боловсруулсан сургалтын хөтөлбөрөөр 600 орчим хүнийг инженер, техникийн мэргэжлээр сургах хүчин чадалтай аж.
э
Ашигт малтмал, технологийн их сургууль уул уурхайн болон ашигт малтмалын баяжуулалт, байгаль орчны менежмент, механик инженер ба үйлдвэрлэлийн процесийн инженер гэсэн чишлэлүүдээр мэргэжилтнүүдийг бэлтгэх юм байна. Тус сургууль 120 оюутан, 50 багшийн дотуур байртай аж.
а
В.Бат
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ