Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр нээгдлээ
“Шим-Технолоджи” ХХК-ийн Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр Орхон аймагт үүд хаалгаа нээлээ. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон гадаадын хөрөнгө оруулагчийн хамтарч байгуулсан “Шим-Технолоджи” ХХК-ийн Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр нь 2009 онд дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоосон аж. Харин ОХУ-ын “УРАЛГИПРОМЕЗ” нээлттэй хувьцаат компани энэхүү үйлдвэрт хөрөнгө оруулснаар дахин үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тус үйлдвэрийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцжээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "энэ үйлдвэр нь үйлдвэржилтийн бодлогыг бүх талаар дэмжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажилгүйдлийг бууруулах Монгол Улсын төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал алхам болж байна. Үйлдвэрлэлийн үндсэн процесс нь автоматчилагдсан учраас дэлхийн стандартын шаардлагад бүрэн нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой орчин үеийн үйлдвэр болсон байна.
ө
“УРАЛГИПРОМЕЗ” 30 гаруй жилийн тэртээ өнөөдрийн Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрийг барьж байгуулахад зураг төслийг нь хийж оролцож байсан институт байсан гэдгийг бид мэднэ. Өнөөдөр энэ институт тус үйлдвэрийг шинэчилэн сэргээхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ нь ОХУ-аас Монгол Улсын аж үйлдвэрийн бүтээн байгуулалтад хийж байгаа томоохон хөрөнгө оруулалт болж байна. Тийм учраас үйлдвэрийг дахин сэргээж ашиглалтад оруулахад бодитой хувь нэмэр оруулсан “УРАЛГИПРОМЕЗ” НХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга ноён Иван Васильевич Яковлев Танд гүн талархал илэрхийлье. Таны энэ сайхан санаачилга манай хоёр орны бизнесийн байгууллагуудад үлгэр дуурайлал болж, Монгол оронд Монгол, Оросын хувийн хэвшлийн аж үйлдвэрийн салбарууд хүрээгээ тэлнэ гэдэгт итгэлтэй байна" гэдгийг тэмдэглэжээ.
б
Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор 250 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангажээ. Тус үйлдвэр жилд 3600 тн молибдены баяжмал боловсруулах хүчин чадалтай юм байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ