Дэлхийн аварга болсон тамирчдад хүндэтгэл үзүүлжээ
Өнгөрсөн сард ОХУ-ын Москва хотод болсон Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээд манай баг тамирчид амжилттай оролцсон билээ. Уг тэмцээний өсвөр насны ангиллын -67.5 кг жинд Б.Баттамир алтан медаль, залуучуудын 67.5 кг жинд Г.Аюурболд алтан медаль, -75 кг жинд А.Бердмурат алтан медаль, насанд хүрэгчдийн -125 кг жинд Б.Хадбаатар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон билээ. Ингэснээр Монгол Улс багаараа хоёрдугаар байрт орсон юм. Энэхүү тэмцээнд дэлхийн 35 орны баг тамирчид оролцсон билээ.
ө
Тэгвэл тус тэмцээнд амжилттай оролцож, дээрх дөрвөн тамирчин нь Налайх дүүргийн Алагтай цэцэн клубынхан юм байна. Тэдэнд тус дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд, Засаг дарга Х.Болдбаатар нар хүндэтгэл үзүүлж, дүүргийнхээ “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ