Улсын бүртгэлийн бүх үйлчилгээ төв талбайд төвлөрнө
Хууль зүйн яам түүний харьяа байгууллагууд энэ сарын 13-ны бямба гаригийн 09.00-17.00 цагт Чингисийн талбайд нээлттэй ажиллана. Энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл, архивын үйлчилгээтэй холбоотой зарим төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх нь. Тухайлбал хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болсон төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг дахин авах, гадаад паспортын хугацаа сунгах, гадаад паспорт шинээр авах мэдүүлгийн хуудасны материал хүлээн авах, хаяж үрэгдүүлж, гэмтээсэн цахим үнэмлэхийн дахин авах захиалга хүсэлтийг хүлээн авч, буцаан олгох зэрэг үйлчилгээг төв талбайд үзүүлэх юм байна. Мөн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэх, шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулж гэрчилгээ олгохоос гадна ТҮЦ машинаар дамжуулан оршин суугаа хаягийн лавлагаа, цахим үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө, хуулийн этгээдтэй эсэх болон бусад лавлагаа зэргийг шууд авах боломжтой.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ