НҮБ-ын шинэ байрыг хүлээлгэн өглөө

img

Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын барилгыг улсын төсвийн хөрөнгөөр шинэчлэн барьжээ. Уг барилгыг өнөөдөр  хүлээлгэн өглөө. НҮБ-ын шинэ барилгыг хүлээлгэн өгөх тухай баримт бичигт Гадаад харилцааны сайд Л.Болд, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Сезин Синаноглу нар гарын үсэг зурсан байна. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн НҮБ-ын гудамжны 14 тоотод байрлах 8686 м.кв  газартай, 4799.74 м.кв бүхий үндсэн барилга болон 115 м.кв автомашины гаражийг НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд түрээсээр эзэмших юм байна.

х

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус байгууллагын 101 дэх гишүүнээр элссэн орсосн юм. НҮБ, түүний системийн байгууллагууд 1963-2003 оны хугацаанд манай улсад 260 сая гаруй ам.долларын тусламж үзүүлсэнээс гадна “НҮБ-ын хөгжлийн тусламжийн  хүрээ”-нд тусгагдсан дагуу 2002-2006 онд нийт 78.2 сая ам. доллар, 2007-2011 онд 40 сая ам. долларын тусламж үзүүлсэн байна. 2012-2016 онд хэрэгжих  “НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ”-ний тэргүүлэх чиглэл, үр дүнг дэмжихэд нийт 34 сая ам.долларын боломжит санхүүжилт, 65 сая ам. долларын дайчлах санхүүжилт хийхээр тусгагджээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gahgaho:
bodiin inkon shine bairiig ni jinken hulhinii barisan daa.
2014-09-05
d. ariuntungalag:
shine bairtai bolsond bayr hurgey
2014-09-05
zochin:
shine bairnii zuragiig tabij boloogui yumuu.
2014-09-05